Малчин хит

Дуу гэдэг мөнх настай. Тэр ч утгаараа дуучид уран бүтээлчдийн мөнхөд эгшиглэх аялгууг Малчин телевизийн тайзан дээрээс алдаршуулан хүргэнэ. Шинээр төрсөн хит уран бүтээл, хэдэн он дамжин аялагдсан сэтгэлд хоногшсон дуунууд сонирхолтой богино хэмжээний ярилцлага гээд үзэгчид уйдхааргүй мөчийг бэлэглэнэ.

Манай телевиз уг нэвтрүүлгийг цувралаар хийж байгаа бөгөөд 1-р улирлын дугааруудыг Ардын хувьсгалын  100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар 70 дуучны бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдийн хүртээл болгосон. Дуучин тайзан дээр дуулж байх үед буюу дууны төгсгөлийн бадаг явах мөчид дараагийн зочин гарч ирдэг нь үзэгчдэд хэн байх бол гэсэн хүлээлтийг үүсгэдэг нь нэвтрүүлгийн зохиолын давуу тал болдог.  Мөн дуучдыг цолны эрэмбэ дараалалгүй оруулдаг нь үзэгчидэд хүрэхэд хамгийн хүртээмжтэй хэлбэр хэмээн үзэж байна.