Энэ цагийн илгээлтийн эзэд

Нэвтрүүлгийн зорилго: Нэвтрүүлгийн оролцогчдоор дамжуулан монгол малчны хөдөлмөр, монгол ахуй, үндэсний өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх сурталчлан таниулах, малчдын залуу халааг бэлдэх түүгээр дамжуулан хөдөөгийн хөгжлийг дэмжих зорилго агуулсан болно.

Нэвтрүүлгийн онцлог: Нэвтрүүлэгт    хөдөө  амьдарч үзээгүй   20-25 насны дөрвөн эрэгтэй дөрвөн эмэгтэй нийт найман оролцогч оролцох бөгөөд монгол ахуйтай холбоотой олон төрлийн даалгавар биелүүлэн өрсөлдөнө. Өрсөлдөөн бүрээс оролцогч  хасагдах зарчмаар явна. Оролцогчид өдөр бүр сонирхолтой даалгавар биелүүлэх бөгөөд зарим үед баг болон хуваагдаж өрсөлдөнө. Хөдөө амьдрах чадвар тэсвэр тэвчээр гаргаж чадсан сэргэлэн бөгөөд нийтэч, ажилсаг хэн нэгэн оролцогч   өөртөө оноо цуглуулж ялагчаар тодорно.